Арван гуравдугаар зууны үеийн Монголын эзэнт гүрнийг одоо үеийн дэлхийн хүн ам зүй, газрын зураг дээр дүрсэлбэл гурван тэрбум хүн ам бүхий гучин гурван улсыг захирч буйтай дүйцэж байгаа юм. Бараг л дэлхийн хүн амын тал нь гэсэн үг. Ихэнх түүхчид тухайн үед буюу Чингис хааны удирдлаган дор Монголын эзэнт гүрэн дөнгөж нэг сая орчим л Монгол туургатан байсан гэж үзэх агаад энэ нь одоогийн зарим нэг дэлхийн аварга корпорациудын ажилчдын тоотой бараг дөхөж очно.